"Хүний хүүхдүүд ийм айхтар"
Ерөнхий сайд Шинзо Абегийн багт ажиллаж байгаа Худалдаа, эдийн засгийн сайд Юко Обучи огцрохоор болжээ. Юко Обути өчигдөр Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаны дараа албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа зарласан байна.
Түүнийг улс төрийн намынхаа дэмжигчдийн хандивласан мөнгийг зүй бус зорилгоор ашигласан гэж буруутгаж байгаа юм. Обучиг буруутгах үндэслэл нь түүний бүлэглэл намынхаа хандивын сангаас 2009-2011 оны хооронд 43 сая иений (400,000 доллар орчим) хөрөнгийг тодорхой арга хэмжээнүүдэд зарцуулж байсан ба харин 2012 оны арга хэмжээнийх нь санхүүгийн баримт байхгүй байгаагаас болсон гэж NHK мэдээлжээ.
Мөн уг сангийн мөнгөөр 2012 онд түүний эгч болон хүргэн ахынх нь компаниас 3.8 сая иений бараа худалдаж авсан тухай дурджээ.
Тэрээр Ерөнхий сайд байсан Кейзо Обучигийн охин бөгөөд өнөөдөр парламентын хороонд тайлангаа танилцуулсны дараа огцрох өргөдлөө өгөх гэнэ.
Монголын маань улстөрчид хэзээ ийм ёсзүйтэй болох бол доо.
Т.АНУ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment