Monday, July 21, 2014

Дэрэн суманд гүү ихэрлэжээ

Дэрэн сумын сайн малчин ихэр унагатай болжээ

Дундговь аймгийн Дэрэн сумын 4 дүгээр багийн мянгат малчин Доржпаламын Батдэлгэрийн адуун сүргийн Хүрэгч гүүнээс ихэр унага төржээ. Дэрэн сумын 90 жилийн ойн баярыг тэмдэглэхийн өмнөхөн ихэр унага төрсөнд нутгийн ард түмэн ихэд бэлгэшээж байгаа гэнэ. Д.Батдэлгэр нь 38 насандаа Улсын сайн малчин болсон, нутаг усандаа нэр хүндтэй малчин, туршлагатай адуучин залуу юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment