Thursday, July 24, 2014

Угадугаас ниссэн 116 хүнтэй онгоц алга боллоо

Алжир улсаас ниссэн 116 хүнтэй онгоц алга боллоо

 

Алжир улсын "Air Algeria" компаний 116 хүнтэй AH5017 онгоц ниссэн цагаасаа хойш 50 минутийн дараа холбоо тасарчээ. Онгоц Буркина-Фасо улсын нийслэл Угадугаас Алжирын нийслэл Алжир хотыг зорьж байжээ. Онгоц долдугаар сарын 24-нд буюу өнөөдөр орон нутгийн цагаар 01 цаг 17 минутад хөөрсөн ч 02 цагт холбоо тасарчээ. 5 цаг 10 минутад Алжир хотод буух хуваарьтай байсан байна. Онгоц холбоо тасрахын өмнө чиглэл өөрчлөх хүсэлт өгсөн талаар "Аir Algeria" компаниас мэдээлсэн байна.

 

Сүүлийн мэдээллээр онгоцыг осолдсон гэж "Air Algeria"-ий ажилтан мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

 

Онгоцонд 110 зорчигч, багийн зургаан гишүүн явж байсан байна. Францын 51, Бурикина-Фасо 27, Ливан 8, Алжир 6, Канад 5, Герман 4, Люксембург 2, Швед, Нигер, Камерун, Белги, Украин, Румын, Египетийн тус тус нэг зорчигч байжээ. Онгоцны багийн зургаан гишүүн бүгд Испани улсын иргэд байсан байна. "Air Algeria" компани уг онгоцыг Испаний компаниас түрээсэлж байжээ.

 

Ч.БОЛ

Эх сурвалж: bbc.com, news.naver.com

Буркина-Фасо улсын "Угадуга" нисэх онгоцны буудал.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment