Алтанбулагийн чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй зорчино
Алтанбулагийн чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн тус чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй харин бусад орны иргэд 10 хоногийн хугацаатай дамжин өнгөрөх визтэйгээр зорчих болсон талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Ази-Европыг холбосон худалдааны чөлөөт бүс байгуулах шийдвэр гараад 12 жилийн хугацаа өнгөрч байна. Харин энэ ажил ийнхүү биелэлээ олж ирэх зургадугаар сарын 22-нд худалдааны бүс нээлтээ хийхээр болсонд туйлын баяртай байна. Чөлөөт бүс ашиглалтад орсноор 2015 он гэхэд 100 тэрбум ам.доллар манай улсын эдийн засагт эргэлтэд орох боломж бүрдэх юм. Үүний тавхан хувийг л эх орондоо авч үлдвэл манай улсын эдийн засаг төдийгүй валютын нөөцөд эерэгээр нөлөөлнө" гэж мэдээллээ.
Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment