Wednesday, April 9, 2014

Тусгаар тогтнолын талынхан сонгуульд ялагдлаа

Тусгаар тогтнолын талынхан сонгуульд ялагдлаа


Квебекийн Либерал намын лидер Филипп Куйяр
Фото: Mathieu Belanger / Reuters


Канадын Квебек мужид даваа гаригт болж өнгөрсөн мужийн хууль тогтоох байгууллагын сонгуульд либералууд ялж байна. Мужийн сонгогчид нь салан тусгаарлах хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан Квебекийн эрх баригч намынхныг дэмжсэнгүй. Энэ намын ялагдал нь франц хэлтэй уг мужийг Канадаас тусгаарлах бүх нийтийн санал асуулга явуулах үйл ажиллагааг хэрэггүй болгож байна.

Сүүлийн мэдээгээр, либералууд 125 сонгуулийн тойргийн 70-д нь тэргүүлж байгаа бол зөвхөн 31-д нь Квебекийн нам ялж байна. Энэ хоёр намаас бусад жижиг намынхан үлдсэн тойргуудыг авчээ. Мужийн хуулийн дагуу дараагийн сонгууль нь 2018 онд болно.

Өмнө нь Квебекийн намын санаачилгаар Канадаас тусгаар тогтнох тухай бүх нийтийн хоёр санал асуулгыг 1980 ба 1995 онд явуулсан юм. Мужийн оршин суугчдын санал бараг хоёр хуваагдсан байсан ч тэд өмнөх референдумд ялагдсан байжээ. Мужийн таван хүний дөрөв нь францаар ярьдаг учраас тэр нь тусгай улс болох шалтгаан гэж тэд тайлбарладаг

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment