Wednesday, April 9, 2014

Япончууд занарын нефть олборлож эхэлжээ

Япончууд занарын нефть олборлож эхэлжээ

-40 минутын өмнө

Японы нефть олборлогч "Japex" компани энэ сараас эхлэн Японд занарын нефть олборлож эхэлсэн талаар тус компанийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. "Japex" компани нь 2012 оны аравдугаар сараас хойш Японы Аюкава гэх ордоос туршилтын журмаар нефть олборлож эхэлсэн ба энэ дөрөвдүгээр сараас арилжааны нефть олборлолтод шилжжээ. Эхний ээлжид 220 баррель нефть гарган авсан гэнэ.

Бага хэмжээтэй ч гэсэн арилжааны олборлолт нь Японы хувьд түүхэн үйл явдал болж байна. Фүкүшима АЦС-ын ослын дараа тус улс эрчим хүчний хомсдолд ороод байгаа. Өнөөгийн байдлаар Японы нутаг дэвгэрт 50 атомын цахилгаан станцын ажиллагааг зогсоод байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

1 comments:

  1. Мистер Бенджамин сделал все возможное, чтобы помочь мне с моим кредитом, который я использовал, чтобы расширить мой аптечный бизнес. Они были дружелюбны, профессиональны и абсолютно самоотверженны. Я рекомендую всем, кто ищет кредит, связаться с нами. lfdsloans@outlook.com.WhatsApp ... + 19893943740.

    ReplyDelete