Хүн амын олонх нь хотгойдууд, халх, буриад, дархад, урианхай, уйгар зэрэг олон ястны өлгий нутаг юм. Монгол улс, тив дэлхийд, аймаг орон нутгийнхаа уул усны нэр алдрыг дуурсгасан олон арван алдартнууд төрсөн байдаг. Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцсон партизан 62, Улсын баатар 4, хөдөлмөрийн баатар 25, ардын цолтон 5, гавьяат цолтон 108, төрийн шагналт 14, эрдэмтэд 170 гаруй байна. Хөвсгөлийн муж нь хойд, өмнөд талаараа өндөр сарьдаг уулс хөвч тайгатай, баруун зүүн хэсгээрээ бэсрэг уулсын тэгш өндөрлөг тал хөндийтэй, далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт оршино.
Аймгийн нийт нутгийн 33,2 мянган хавтгай дөрвөлжин километр талбай буюу 3,3 сая га талбайг байгалийн ой хар мод, хуш, нарс, гацуур, жодоо, хус, улиас, улиангар хайлаас бургас эзэлдэг. 2100 гаруй зүйлийн гуурст ургамал ургадагийн 200 гаруй нь эмийн, 500 гаруй нь тэжээлийн, 10 гаруй нь хүнсний, 4 нь техникийн, 300 гаруй зүйлийн гоѐл чимэглэлийн ургамал байна. 36 зүйл цэцэгт ургамал Монголын "Улаан ном"-д бүртгэгджээ.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө 20-40 хэм хүйтэрч, зундаа 30 хэм хүртэл халуун болно.
0 comments:
Post a Comment