
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуны "Цахим болор цом" яруу найргийн наадмын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр "Энэ жил цахимаар буюу интернэт хэлбэрээр яруу найргийн наадмыг хийхээр болсон. учир нь цахим орчинд бол ханаа ч шүлгүүдээ явуулах боломжтой бөгөөд тус наадам хоёр жилд нэг удаа зохион байгуулж байхаар болсон. Шүүгч дээр нь бүх яруу найрагчид ажиллана. Энэ онд бид 20 шилдэг шүлгийг шалгаруулна. Шүлгүүдийг арванхоёрдугаар сарын 25-ыг хүртэл бүртгэж авна. Нэг хүн гурван шүлэг явуулах боломжтой бөгөөд шүлгийн сэдэв чөлөөтэй байна" гэв.
Н.БАТ
0 comments:
Post a Comment