Tuesday, October 29, 2013

Хувь хүн валют арилжихыг хориглоно

Хувь хүн валют арилжихыг хориглоно

3 минутын өмнө

Хуурамч гадаад валютаас сэргийлэх зорилгоор валютын арилжааг хувь хүн, хуулийн этгээд эрхлэх эрхгүй бөгөөд ийм тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах талаар Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа. Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.1.7 дахь заалтын дагуу хувь хүн, хуулийн этгээд гадаад валютын арилжаа эрхлэх боломжгүй юм байна. Харин банк бус санхүүгийн байгууллага Санхүүгийн зохицуулах хорооноос гадаад валютын арилжаа эрхлэх зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулах тухай хуульчилжээ.

Цаашдаа зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа эрхэлсэн тохиолдолд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн валютын арилжаанаас олсон орлогыг хурааж, 3.8-7.6 гаруй сая төгрөгөөр торгууль ногдуулах юм байна.

Тиймээс СЗХ-ноос зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа хийдэг иргэн, хуулийн этгээд арилжаагаа зогсоож, шаардлагатай гэж үзвэл тус хороонд тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтээ арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирүүлэх боломжтойг мэдэгдлээ.

У.БОЛОР

1 comments:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete