Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр суллагдсанаар улстөр дэх түүний цаашдын карьерын асуудал анхаарал татаж байгаа. Зарим улстөрчид ч энэ талаар үзэл бодлоо илэрхийлээд эхэллээ. Зам тээврийн сайд А.Гансүх "Жагсаалтаас нэг хүнээ татаад Н.Энхбаяр их хуралд орж ирэх байх хэмээн бичсэн байна. Уг нь хуулийн талаасаа түүнд энэ удаагийн УИХ-д суух боломж байхгүй харагдавч, үйл явдал өөрөөр хөвөрч мэдэх. За ямартай ч "МАХН-МҮАН-ын Шудрага ёс эвсэл"-ээс 2012 оны УИХ-ын сонгуулийн тойргуудад дэвшүүлсэн нэрсийн жагсаалтыг эргэн сануулъя. Жагсаалтын 1 дүгээрт Намбарын Энхбаярын нэр байсан билээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment