Saturday, August 3, 2013

Л.Болдод захидал гардуулав

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын Сан (НҮБХАС)-гаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Китахара Наомийг үүрэгт ажилдаа орж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

НҮБХАС-ийн суурин төлөөлөгч К.Наоми өөрийг нь Монгол Улсад тохоон томилсон НҮБХАС-ийн Гүйцэтгэх захирлын Итгэмжлэх захидлыг Гадаад харилцааны сайд Л.Болдод гардуулав.

Монгол Улс НҮБХАС-тай 1978 оноос хамтран ажиллаж ирсэн  болно. Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар Монгол Улс, НҮБХАС-ийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид  хамтран  хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Сайд Л.Болд Суурин төлөөлөгчид К.Наомид ажлын амжилт хүсээд Монгол Улсын төр, Засгийн газрын байгууллагууд түүнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгийг тэмдэглэв.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment