Friday, June 28, 2013

Н.Энхбаярын “хамсаатан” Т.Билэгт Монголдоо ирж гэмээ хүлээх нь..

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

НИТХ-ын дарга асан Т.Билэгт МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ АНУ-д эмчилгээ хийлгэнэ хэмээн эх орноосоо гарснаас хойш хоёр жил шахмын хугацаа өнгөрөөд байгаа. Түүнийг тийнхүү сураггүй болсноос хойш Интерпол буюу Олон улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа юм. Тэгвэл Т.Билэгт эрхэм өөрөө сайн дураараа эх орондоо ирж асуудлаа шийдвэрлүүлэх гэж байгаа аж. Түүнийг АНУ-д цагаачлах хүсэлт тавьсан гэх мэдээлэл хэвлэлээр олонтаа гарсан. Гэтэл тэрээр өөрийнхөө өмгөөлөгчөөр ажиллаж байсан Д.Батсүхэд илгээсэн захидалдаа АНУ-д цагаачлах, орогнох хүсэлт тавиагүй гэдгээ албан ёсоор энэ  сарынхаа эмчилгээг дуусгаад Монголд ирж асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн байгаа аж. Тэрээр мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд захидал бичсэн юм байна. Тэгэхээр Т.Билэгт эрхэм эх орондоо ирэх магадлал өндөр боллоо. Мэдээж түүнийг нутагтаа хөл тавингуут хууль хяналтын тосох биз. Тэгнэ гэдгийг ч тэр өөрөө мэдэж байгаа биз.

Тэрээр 2011 оны арваннэгдүгээр сард зүрхний мэс засалд орно хэмээн АНУ-ыг зорьсон байдаг. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа "Өргөө" зочид буудал, "Улаанбаатар таймс" сонины байрыг хувьчлах захирамж гаргаж байсан тул яах аргагүй холбогддог юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment