Friday, June 28, 2013

“Изинис Эйрвэйз”-ийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд буухдаа дугуй нь хагарчээ

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Изинис Эйрвэйз компанийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахдаа дугуй нь хагарсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Онгоц буулт хийх үед дугуй нь хагарсан гэж байна. Харин тус онгоц орон нутгийн нислэгийнх байсан уу, олон улсынх уу гэдэг нь хараахан тодорхойгүй байна.

Тус компаниас энэхүү мэдээллийг тодруулах гэсэн боловч, мэдээлэл өгөхгүй байгаа юм.

Ер нь "Изинис эйрвэйз" компанитай холбоотой анхаарал татсан мэдээлэл үе үе дуулддаг. Ямартаа л тус компанийн онгоцонд үйлчилж байсан "жийп" машин хэвгий газар өнхөрөөд Кувейтийн ханхүүгийн онгоцыг мөргөж байхав

Онгоцны дугуй хагарсан тухай мэдээллийг тодруулан эргэн хүргэе.

За харин  тус компанийн талаар мэдээллийг хүргэхэд: Ньюком Группийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж 2006 оны 12 сарын 6-ны өдөр Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдсэн иргэний агаарын тээврийн компани юм.

Анх 2 ширхэг Сааб-340В онгоцтойгоор 2006 оны 5 дугаар сард байгуулагдаж байжээ. 2007,2010 онуудад тус тус 1 Сааб-340В онгоц худалдан авснаар нийт 4 ширхэг Сааб-340В онгоцтой болж өргөжиж дотооддоо хамгийн олон чиглэлд нислэг үйлддэг буюу нийт 10 чиглэлд нислэг үйлддэг авиа компани болсон байна.

Изнис эйрвэйзийн Сааб 340В онгоц


2009 оны 8 дугаар сард Изинис эйрвэйз компани анхны олон улсын нислэгээ Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу шууд нислэг үйлдсэнээр олон улсын чиглэлд нислэг үйлддэг Монголын гурав дахь авиа компани болсон юм. 2010 оны 6 дугаар сард олон улсын хоёр дахь хуваарьт нислэгийн чиглэлийг нээж Оросын Холбооны Улсын Буриад улсын нийслэл Улаан-Үд хот руу нислэг үйлддэг болж дотоодын 10, олон улсын 2 хуваарьт нислэг үйлддэг болж өргөжив. 2011 онд Изинис эйрвэйз нь компанийнхаа анхны дундын зайн хөлөг болох 4 хөдөлгүүрт 93 хүний суудалтай Авро Ар-Жей 85 онгоцноос нийт 2 ширхгийг худалдан авснаас, эхний онгоцыг нь 6 дугаар сард хүлээн авч Улаанбаатар-Увс-Ховд-Улаанбаатар чиглэлд анхны нислэгээ үйлдсэн бөгөөд 2 дахь онгоцоо 9 дүгээр сард хүлээн авсан юм. Ингэснээр Изинис эйрвэйз компани нийтдээ 6 ширхэг онгоцоор нислэг үйлддэг болов.

Авро Ар Жей-85 онгоц хөөрч буй нь

2012 онд тус компани нь дуу чимээ багатай, түлш бага зарцуулдаг зэрэг давуу талуудтай Канад улсын Бомбардир Кю-400 онгоц болон АНУ үйлдвэрлэгдсэн анхны Боинг 737-700 онгоцыг худалдан авсан юм.

Бомбардер Q400 онгоц хөөрч буй нь

Одоогийн байдлаар нийт 4 ширхэг Сааб-340В, 2 ширхэг Авро Ар-Жей 85, 1 ширхэг бомбардир Кю-400, 1 ширхэг Боинг 737-700 гэсэн нийт 8 онгоцоор Дорнод, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай гэсэн дотоодын 10 аймгийн 14 чиглэл, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот, Оросын Холбооны Улсын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хот руу олон улсын 2 чиглэлд хуваарьт нислэг үйлдэж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment