Хуульзүйн яамны гадна өнөөдөр хуульзүйн зөвлөгөөг үнэгүй өгөх нээлттэй өдөрлөг болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн байгууллага болон өөр олон байгууллагууд энэхүү өдөрлөгт оролцож байгаа юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэдэд шинэ хорих ангийн барилгын ажлын явц, Цагдан хорих байр, хорих ангийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр хийж буй ажлууд, хүмүүжигчийн хөдөлмөр эрхлэлт, өр төлбөргүйн лавлагаа зэрэг асуудлаар мэдээлэл лавлагаа өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байгаа аж. Харин Цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээллийн төвийн дарга хар тамхи мансууруулах бодисын талаар сэрэмжлүүлэг хүргэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд Монгол Улсад өсөх хандлагатай байгаа. Мөн анхаарал татаж байгаа хэрэг болж буй учир үүнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг түлхүү өгч байна. Түүнчлэн хуулиудыг тайлбарлаж хэлж байгаа юм. Гэмт хэрэг гэж юу юм, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч ажиллаж байна. Түүнчлэн иргэд хороо хэсгийн байцаагч, цагдаагийн алба хаагчидын талаар санал, гомдолоо илэрхийлж байгаа. Өдөрлөг оройн 18.00 цаг хүртэл явагдана.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment