Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Үндэсний бөхөөр "хөөрхөн" гэгч нь ноцолддог төдийгүй зарим нэг нөхдүүдийг угсраа мэхээр өвдөг шороодуулчихдаг нэгэн гэдэг. 1984 оны 3 сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн тэрбээр Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг төгссөн. Тиймдээ ч монгол бөхдөө нэлээд элэгтэй болсон төдийгүй хааяа барилдмаар санагдсан үедээ хоймортоо дээдлэн залсан зодог шуудагтаа өмсөж байгаад хорхойгоо дарагдтал ноцолддог аж.Наадам дөхсөн энэ үед түүний хобби "сэдэрч" зодог шуудагтайгаа өдрийг өнгөрүүлдэг болжээ.
Харин хөдөлмөрийн баатарын барилдааныг харах гэж ирсэн хүмүүс Цагаанбаатарыг гэхээсээ илүү цээжин дэх гоёлд илүү нүд унагадаг гэнэ лээ. Тэрбээр зүүн гар, зүрхэн талдаа хүүгийнхээ хөөрхөн паацгар хөлийнх нь хэлбэрээр шивээс хийлгэн гоёсон юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment