Thursday, June 27, 2013

Наадам угтан Берлинд хүлээн авалт хийжээ

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж 6 дугаар сарын 25-ны Мягмар гаригт Берлин хотноо хүлээн авалт зохион байгуулав.

Баяр ёслолын энэхүү арга хэмжээнд Бундестагийн гишүүн бөгөөд Холбооны Гадаад хэргийн төрийн сайд хатагтай К.Пийпер, Бундестагийн гишүүн К.Рюк, К.Бээм, Эдийн Засаг, Технологийн яамын Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Х.Й.Отто, Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Х.Браун, германы яамд, агентлаг, хувийн хэвшил, Берлин дэх дипломат корпус болон ХБНГУ дэх монгол-германы ТББ-уудын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов.

Хүлээн авалтыг нээж, баяр хүргэн Элчин сайд Б.Даваадорж үг хэлэв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр орны харилцааны хүрээнд олон айлчлал, арга хэмжээнүүд хэрэгжиж, монгол, германы хамтын ажиллагаа  бүхий л салбарт улам өргөжин гүнзгийрч,  Холбооны канцлер А.Меркелийн Монгол Улсад 2011 онд хийсэн албан ёсны айлчлал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр ярьж тохиролцсон ажлууд амжилттай хэрэгжиж байгааг элчин сайд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Төрийн сайд К.Пийпер Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг хоёр тал 2014 онд өргөнөөр тэмдэглэх гэж байгааг онцлон тэмдэгдэж, хоёр талын харилцаа сүүлийн жилүүдэд эрс эрчимтэй хөгжиж байгаа болон энэ жил байгуулагдах Монгол-германы хамтарсан ашигт малтмал, технологийн дээд сургууль, мөн өндөр, дээд түвшний айлчлалын давтамж тогтмолжиж, хамтын ажиллагаа олон салбарт тодорхой агуулгаар баяжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд монголчуудад баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлэв.

Хүлээн авалтын үеэр монголын тухай гэрэл зураг болон уран зургийн үзэсгэлэн гаргав.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment