Thursday, June 27, 2013

Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалт “Ленины хөрөг”, Сэцэн хааны тамга зэргээр нэмэгджээ

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны Түүх, соёлын дурсгалт зүйлд зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний музей, Богд хааны ордон музей, Уран зургийн галарей, Чойжин ламын сүм музей болон орон нутгийн музейнүүдэд хадгалагдаж буй зарим  үзмэр, эд өлгийн зүйлийг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлээр тодорхойлсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад нэмэхээр тогтсон билээ.

Ингэснээр эдгээр үнэт өв төрийн хамгаалалтад орж, зарагдах, хулгайлагдахаас бүрэн хамгаалагдаж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд Сайн цагийн мянган бурхны шүтээн зураг, Улаан Жамсран бурхны цам бүжгийн иж бүрэн өмсгөл, Марзан Шаравын "Ленины хөрөг", XIII-XIV зууны хотгор илд, Хархорум хотын түүхтэй холбоотой гэрэлт хөшөөнүүд, Дарьганга, үзэмчин эхнэрийн толгойн гоёл, Сэцэн хааны тамга зэргийг энэ жагсаалтапд нэмж оруулжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment