Thursday, June 27, 2013

Наадмын бэлтгэл ажил жигдэрчээ

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Наадмын бэлтгэл ажил үндсэндээ жигдэрчээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд суудал нэмж тавих ажил хийгдэж байгаа бөгөөд 12500 суудалтай, үүн дээр зөөврийн 2000 суудал нэмж тавьж байгаа юм. Мөн төв цэнгэлдэх орчимд автомашины 3000 зогсоол байгуулах бөгөөд зөвшөөрлийг нь худалдах төлөвлөгөөтэй байгаа аж.

Түүнчлэн автомашины зогсоол барихад газрын асуудал хүнрэлтэй байгаа ба энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Дүнжингарав худалдааны төвд 5000 машин үнэ төлбөргүй байрлуулахаар болсон байна.  Тус худалдааны төвийн гадаа машинаа байрлуулсан иргэд Төв цэнгэлдэх хүртэл жижиг оврын автобусаар үнэ төлбөргүй зорчих боломжтой аж.

Мөн Хүй долоон худаг орчмыг цаашид Үндэсний их баяр наадмын төв болно.гох зорилготойгоор ажиллаж байгаа ба төслийн хүрээнд 61-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозам шинээр тавьж байгаа юм. Шинэ замыг ирэх сарын 5-нд хүлээж авна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment