Saturday, June 29, 2013

Г.Энхтуяа: Би 20-тойдоо Баачкатай танилцсан, урьд өмнө нь амьдрал зохиож байгаагүй

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

"Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулууны эхнэр болох мисс, загвар өмсөгч Г.Энхтуяа гэх бүсгүйн талаар сүүлийн үед янз бүрийн яриа гарах болсон нь нууц биш. "Нөхрөөсөө нэлээд хэдэн насаар дүү", "Урьд өмнө нь бөх залуутай хамт амьдарч байсан" гэх зэрэг мэдээлэл олны чихийг дэлдийлгэж байх энэ үед тэрбээр няцаалт хийлээ.

Мисс, загвар өмсөгч бүсгүйгээс дээрх мэдээллүүдийн талаар лавлахад "Би загвар өмсч миссийн тэмцээнд оролцож байсан нь үнэн. Гэхдээ урьд өмнө нь амьдрал зохиож байгаагүй. Бөх залуутай хамт амьдарч байсан гэдэг нь худлаа. Би бараг 20-тойдоо Баачкатай танилцаж байсан. Тэгэхээр түүнээс өмнө гэвэл хэдийд нь амьдрал зохиосон болж таарах вэ" хэмээн тайлбарласан юм.

"Mongol Costumes" төвийн загвар өмсөгч, "Miss Mongolia-2009" наадмын дэд байрын шагналт мисс Г.Энхтуяа гавьяат жүжигчин, дуучин Б.Батчулуунтай ханилан хөөрхөн хүү, охин төрүүлж өгсөн бөгөөд өдгөө хүүхдүүдээ асран гэр зуураа байгаа юм билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment