Friday, May 17, 2013

Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Энэ амралтын өдрүүдэд буюу 5 дугаар сарын 18,19-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно. Тодруулбал Сүхбаатар дүүрэгт Бүрд зах, Хан-уул дүүрэгт Мишээл экспо, Баянзүрх дүүрэгт Скай их дэлгүүр, Тэнгэр худалдааны төв, Сонгино хайрхан дүүрэгт Цамбагаравын Макс дэлгүүрийн гадна талбай, Баянгол дүүрэгт Хороолол зах, Орхон худалдааны төвийн гадна талбайд 11.00-16.00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.

Ингэснээр иргэд нөөцийн махыг гулуузаар худалдан авах боломжтой болж байна. Учир нь нөөцийн махыг жижиглэнгээр авахаар яс ихтэй байна хэмээн шүүмжлэх хүн олон байсан юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment