Friday, May 17, 2013

Г.Нарансолонго: “Х-Түц”-ээс гараад муу уран бүтээл хийх эрхгүй

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

"Эмоци" нэртэй шинэ хамтлаг байгуулан "Эрчүүдийг уучил" нэртэй анхны тоглолтоо хийж буй жүжигчид өнөө хэр нь олны ярианд тайлбар хийсээр явна. Ялангуяа хөл хүнд болоод "Х-Түц"-ээс гарсан хэмээгдэж буй жүжигчин Г.Нарансолонго нөхөртэйгээ хамт уран бүтээлдээ шаргуу орсноо харуулсан төдийгүй "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр биднийг "Х-Түц"-тэйгээ муудалцаад гарсан гэж мэдээлэл гараад байх юм. Үгүй ээ, бид "Х-Түц"-ээс ажил амьдралын гараагаа эхэлсэн. Тийм болохоор ах эгч нартайгаа муудалцах шалтгаан байхгүй. Харин ч ийм сайн хамтлагаас гарсан уран бүтээлчдийн хувьд муу юм хийх эрх байхгүй" хэмээн мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, өөрийг нь хэзээ мөдгүй төрөх гэж байгаа тухай мэдээллийг эрс няцаасан бөгөөд ойрын хугацаанд уран бүтээлээс өөр юунд ч анхаарал хандуулах завгүй яваагаа дуулгажээ.

С.Цахиур

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment