Оросын найруулагч Сергей Бодров хэдэн жилийн өмнө өөрийн найруулан бүтээсэн "Монгол" киногоо үзэгчдийн хүртээл болгож байсан. Хятад, Орос, Герман, Казахстан зэрэг дөрвөн орон хамтран зураг авалт хийж, нийт 12 улс орны жүжигчид оролцсон уг кино нь Чингис хааны бага насны амьдралыг харуулсан туулийн хэлбэртэй томоохон бүтээл болсон юм. 2007 онд анх дэлгэцнээ гарсан "Монгол" кино 80 дахь удаагийн "Оскар"-ын хамгийн шилдэг гадаад хэл дээрх киноны төрөлд нэр дэвшиж байсан удаатай.
Иймээс найруулагч өдгөө тус киноныхоо хоёрдугаар ангийг хийхээр бэлтгэж эхэлсэн гэнэ. Иймээс нэгдүгээр ангид тоглосон жүжигчдээ дахин цуглуулах ажилд орсон бөгөөд нийт 80 сая ам.долларын зардал гарна гэж тооцсон аж. Тэрбээр уран бүтээлчдийнхээ багийг бүрдүүлж дуусаад 2013 онд Хятадад зураг авалтаа эхлүүлэхээр төлөвлөсөн юм байна.
С.Цахиур
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment