Saturday, May 18, 2013

Баабарын “Монголын түүх”-ийг Ж.Ховардад дурсгажээ

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд Австралийн Ерөнхий сайд асан Ж.Ховардад бараалхав.

Элчин сайд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар Ж.Ховардад мэдээлж, Монголын түүх, соёлын тухай түүний сонирхсон асуултуудад хариуллаа.

Ж.Ховард Австралийн Ерөнхий сайдын албыг 1998-2007 онд хашиж байхдаа Австралийн Гадаад хэргийн сайд А.Даунерыг Монголд айлчлуулж, хоёр тал өргөтгөсөн түншлэлийн хэмжээнд харилцаагаа өргөжүүлэхээр тохиролцож байсан юм.

Элчин сайд Ж.Ховардад нийтлэлч Баабарын туурвисан "Монголын түүх" номын англи хэл дээрх хувилбарыг дурсгав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment