Sunday, May 19, 2013

Хаалттай байгаа замууд

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Өнөөдрийн байдлаар дараах авто замуудын хөдөлгөөн хаалттай байгаа тул зорчигч та бүхэн замаа зөв сонгож, автомашины хөдөлгөөнд оролцоно уу.

-Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хааж ирэх зургаадугаар сарын нэгнийг хүртэл хучилтын ажил хийнэ. Одоогийн байдлаар Чулуун-Овооноос зүүн тийш 500 метр авто замын урд урсгалыг хааж, суурийн ажил хийж байна. Нэг урсгалыг хаасан үед нөгөө талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ.

-Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх хоёр километр авто замыг энэ сарын 25-ныг хүртэл засварлаж байна.

-Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг ирэх долдугаар сарын 09-нийг хүртэл хааж, гүүрийн барилгын ажлыг "Мотор сервис" ХХК гүйцэтгэж байгаа юм.

-Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхсын төвийн баруун хойд уулзвар хүрэх 460 метр авто замыг энэ сарын 25-ны 06 цаг хүртэл хааж, зам барилгын ажил гүйцэтгэж байна.
 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment