Saturday, May 18, 2013

Ураны шинэ уурхайн олборлолт эхэллээ

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Камеко ресурс компанийн үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын Хойд Толгод хэмээх ураны уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхэлжээ. Тус уурхай нь газар дор уусган олборлох аргаар ураныг олборлодог бөгөөд 2013 онд 300000 паунд ураны исэл буюу 115 тонн цэвэр уран олборлохоор төлөвлөжээ. Цаашлаад 2015 он гэхэд жил бүр 700000 паунд ураны исэл (269 тонн цэвэр уран) олборлож олборлолтоо нэмэгдүүлэх гэнэ.

Олборлох байгууламж (Image: Cameco)

Камекогийн тооцоолж байгаагаар Хойд толгод орд нь 0.8 хувийн дундаж агуулгатай ураны ислийн бодит нөөц 3.3 сая паунд (1269 тонн цэвэр уран) гэж тогтоосныг World nuclear news уламжлав.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment