Saturday, May 18, 2013

Нийслэлийн иргэдийг цэцэрлэгийн хүрэлцээ бухимдуулж байна

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Улаанбаатар хотын зарим хороонд хүүхдийн цэцэрлэг байхгүй байгаа нь иргэдийг бухимдуулсаар байна.  Дунд сургууль болон  цэцэрлэгийн  бүртгэлийн асуудлаар Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах "11 11 төв"-д  ирсэн саналын дийлэнх хувийг харъяаллын дагуу хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт бүртгэж байгаа гэх боловч шинээр суурьшсан  гэр бүлийн хувьд хүүхдээ бүртгүүлэхэд хүндрэлтэй байгаа тухай гомдол эзэлж байна.   Сургууль цэцэрлэгүүдийн ачааллыг тэнцүүлэх зорилгоор  хамран сурах тойргийг нийслэлд шинэчлэн тогтоосон. Учир нь шинээр баригдсан орон сууц болон зарим хорооны хэсэг, гудамж хамран сурах тойроггүй байгаа. Хамран сурах тойрог нь зөвхөн шинээр элсч байгаа хүүхдүүдэд хамаатай. Одоо сургууль, цэцэрлэгт  сурч байгаа хүүхдүүдэд хамаарахгүй гэсэн хариуг Нийслэлийн боловсролын газраас  өгч байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment