Saturday, May 18, 2013

Валютын эрэлт өндөр байна

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Монголбанк өчигдөр  1436.80 төгрөгийн хаалтын ханштайгаар 23.8 сая ам.долларыг банкуудад худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлээд байна. Ер нь Монголбанкны дуудлага худалдаануудаар ам.доллар зах зээлд нийлүүлэгдсэн нь ханшийн өсөлтийг хязгаарлах хүчин зүйл болж байгаа ч,  ханш аажим чангарсаар байгаа нь валютын эрэлт өндөр байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Мөн юанийн тухайд Монголбанк 233.40 төгрөгийн хаалтын ханштайгаар 52 сая юань худалдаж, валютын захад юань нийлүүлсэн бол банкууд валютын своп хэлцлээр 102 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, төв банк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment