Friday, May 17, 2013

Анугийн хуулбар буюу “гоо сайхны туршилт” хэн бэ

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

"Гала" хамтлагаар овоглож явсан дуучин Ч.Уранхолбоо буюу Ану анх гарч ирснээ бодвол зуун хувь өөрчлөгдсөн гэхэд болохоор. Гоо сайхны мэс заслаар танигдахын аргагүй болтлоо хувирсан тэрбээр үнэтэй брэндийн бүтээгдэхүүнээр гангарч "Амьд барби" гэх хоч зүүсэн. Хийсэн гавьтай зүйлгүй ч энд тэндхийн арга хэмжээнд тогтмол оролцдог Ану гадаад төрх, гоёл зүүсгэлээрээ олны анхаарлыг эрхгүй татдаг билээ.

Харин эгчийнхээ үнэнч туслах гэгддэг дүү Ч.Номинхолбоо нь өдрөөс өдөрт Анутай улам адилхан болж буйд гайхах хүн ч цөөнгүй байдаг. Зарим нь бүр түүнийг "Ану өөрийнхөө сонирхсон гоо сайхны мэс заслыг дүүдээ эхэлж хийлгээд туршдаг байх. Амжилттай болохоор нь өөрөө очиж хийлгэдэг" хэмээн ярьдаг нь ч оргүй зүйл биш гэлтэй. Үнэндээ тэд яг адилхан мэс засал хийлгэж, царай төрх болон бие галбираа өөрчлүүлсэн нь олны өмнө илт байдаг болохоор маргах хэцүү. Юутай ч, эгчийнхээ бэлэглэсэн уралдааны загварын цагаан машинаар салхи татуулан давхих дуртай Ч.Номинхолбоо томоохон компанийн нүүр царай болсон гэдэг шүү. Өдгөө дуучин Анугийн эрхэлж буй олон улсын сүлжээний бизнест туслан халаасаа түнтийлгэж яваа сурагтай.

С.Цахи

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment