Улсын II-р төв эмнэлэгт хэвтэж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс мууджээ. Тэрээр анх 94 кг жинтэй байсан бол олон хоног хуурай өлсгөлөн зарласны дараа 74 кг жинтэй болсон байна. Түүний өвчний оношийг тодорхойлоогүй учир ямар нэгэн эмчилгээ хийхгүй бөгөөд өдрөөс өдөрт бие нь муудаж байгаа юм. Өчигдрийн байдлаар 64 кг хүртэл турсан тухай тус эмнэлгийн эмч нар мэдээллээ. Н.Энхбаярын биеийн байдал цаашид улам доройтох төлөвтэй, яаралтай эмчилгээнд явуулахгүй бол амь насанд нь аюул учирч болзошгүй гэж эмч нар үзсэн байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment