Мэргэжлийн боксын WBA холбооны дэлхийн аварга ,Оросын боксчин Денис Лебедевийг энэ удаа азын тэнгэр ивээсэнгүй.
Москвагийн "Крокус сити холл"дэвжээн дээр болсон тулаанд өдгөө 33 настай Денис Лебедев 41 настай Панамын Гильермо Жонс нар өрсөлдсөн юм.
Эхний раундад нүдээ яз цохиулсан Оросын боксчины хавдар улам ихсэж цус тогтохгүй болсоноор арга буюу тоглолтыг 11-р раундад зогсоожээ.
Экс дэлхийн аварга Гильермо Жонс өнгөрсөн жилийн намар хүнд гэмтлийн улмаас Денис Лебедевтэй хийх тоглолтоо цуцлаж байсан нь өрсөлдөгчдөө " хүрд эргүүлэх" сул боломж олгож байсан юм. Гэвч 40 гарсан Панам эр хэн нь жинхэнэ аварга гэдгээ Лебедевийн нутгийн рингэн дээр нь яруу тодоор нотлон үзүүлжээ.
М.Мишээл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment