Их, дээд сургуулиудын төгсөлтийн баяр болж архи пиво, нэг удаагийн аяга, оргилуун дарсны шил, зөөлөн чихрийн цуглуулгын цаасан хайрцаг хаа сайгүй хөглөрөх болжээ. Ядаж ТҮК-ийн ажилтны түрээд явж байгаа хогийн саванд хогоо хийчих сэхээтэй хүн тэнд тун ховор. Тиймээс энэхүү байдлыг харсан иргэд ихэд бухимдалтай байгаа юм. Тэд бухимдалаа өөрсдийн фэйсбүүк, твиттер хуудсаараа илэрхийлсээр байна. Тэгвэл хамгийн сүүлд Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн твиттер хуудсаараа "Хонхны баяр, хогны баяр....дараа нь цэвэрлэгээ хийх санаачлага гаргаачээ" хэмээн бухимдлаа бичжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment