Monday, May 20, 2013

Ааштай, бас адтай хөтлөгч С.Чимгээгийн хүсэл

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

МҮОНТВ-ээр овоглодог чадварлаг хөтлөгчдийн нэг бол С.Чимгээ. Гурван жил гаруй хугацаанд гадаадад амьдарч байгаад эх орондоо ирсэн тэрбээр эфирийн өмнө ховорхон үзэгдэх болсон. Телевизийн ажил, арга хэмжээ, реклам сурталчилгаа гээд амрах ч завгүй хөдөлмөрлөдөг хөтлөгч бүсгүй энэ бүхэндээ туйлын хайртай гэдэг. Тиймээс үс зүс, хувцас гоёлдоо ч ихээхэн анхаардаг бөгөөд дээд зэрэглэлийн салоноор үйлчлүүлэх дуртай юм билээ.

Хөтлөгч бүсгүй үүнээс гадна гурван охиндоо урлагт элэгтэй, харилцааны соёлтой, мэдлэг боловсролоо эрхэмлэдэг байхыг цаг ямагт захидаг аж. Мөн том охиноо мэргэжлийн хэмжээний нэвтрүүлэгч болгох хүсэлтэй байгаа төдийгүй энэ талын бяцхан сургалтыг ч өдөр тутмынхаа амьдралд тулгуурлан явуулж байдаг гэнэ. Тэрбээр цаашид өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болохоор төлөвлөж, чадварлаг уран бүтээлчдээр багаа бүрдүүлэх бодолтой яваа юм билээ.

С.Цахиур

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment