Sunday, May 19, 2013

Умард Солонгос Япон, Өмнөд Солонгосын далайн зүүн эрэгрүү пуужин харвалаа

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Умард Солонгос улс өнгөрсөн бямба, ням гарагуудад Японы далай, солонгосын хойгийн зүүн эрэг, болон Зүүн далайг чиглүүлэн ойрын тусгалын хэд хэдэн пуужин харвалаа гэж Өмнөд солонгосын Ёнхап мэдээллийн агентлаг мэдээллээ.

Бямба гарагт харвасан пуужин нь Өмнөд Солонгосоос нэлээд зайтай орших Умард Солонгосын зүүн хойд хэсгээс харвасан болохыг тогтоожээ.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Умард Солонгосын хийсэн үйлдэлд гомдол гаргаад ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдалд байх болно гэдгээ мэдэгдсэн байна.

АНУ-д төвтэй Зэвсгийн Хяналтын нийгэмлэгийн мэдээгээр бол богино тусгалын пуужин нь 1000 км-ээс багагүй тусгалтай байдаг байна.
Энэ бүс нутгийн нөхцөл байдал өнгөрсөн сард Умард Солонгосын зүгээс өдөр бүр дайны заналхийлэл хийж байсан боловч намжмал байдалтай байсан билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment