Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцсон нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж МАН-аас хуулийн байгууллагад хандсан. Тэгвэл тус нэвтрүүлгийн уран бүтээлчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мөнгөөр биш урилгаар гэж албан ёсоор мэдэгдсэн байна. Харин Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэдэд дараах хариуг ирүүлсэн аж. Тус албан бичигт энэ нэвтрүүлгийг Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй тул нэр дэвшигчид хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment