Олон улсын өрхийн эмч нарын холбооноос санаачлан 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" болгон тэмдэглэдэг болсон. Харин Монголд Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаал гарснаар "Монголын өрхийн эмч нарын өдөр"-ийг өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж эхлэхээр болсон юм. Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг угтан "Өрхийн эмч- таны туслагч" 1000 хүний явган аялал болно. Аялал өнөөдөр зохион байгуулагдах бөгөөд аяллын нээлт 10.00 цагаас Зайсан толгойн хажуугийн "Бурхан Будда" хөшөөний урд болж байгаа юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment