Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2013 оны 02 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 21-23 градус, Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
2013 оны 2 дугаар сарын 24-нөөс 2 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд говь талын нутгаар, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр, 27-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн-бэлчир, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment