Friday, February 22, 2013

Уго Чавес “Твиттер”-т Обамаг гүйцэх гэж байна

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Венесуэлийн ерөнхийлөгч ахин олон нийтийн өмнө гарч ирснээс хойш түүний алдар хүнд Twitter хуудаснаа геометрийн прогрессоор өсчээ.

Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро Чавесын 4 сая дахь дагагч болсон 20 настай Алемар Хименес бүсгүйд талархлын цэцэг гардуулж амжаагүй байтал аль эрт 10 мянган хүнээр нэмэгдсэн байлаа.

"Хэдхэн цагийн дотор л Чавес дагагчдынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт, Барак Обамагийн ард орж ирсэн нь үнэхээр гайхалтай зүйл болж байна" хэмээн дэд ерөнхийлөгч бахдалтайгаар өгүүлсэн байна.

Мягмар гаригт Чавесын дагагчид 4,17 сая хүн байлаа.

Д.Мигаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment