Загвар өмсөгч Т.Аятунгаа гэх бүсгүй гадаад нөхөртөө тавхан сартай хүүхдээ алдсан гэх мэдээллийг өгсөн билээ. Ингэхдээ тэрбээр бүх бурууг хүүхдийнхээ эцэгт тохсон бөгөөд өөрийг нь эрэн сурвалжилж байгааг бусдаас дам дамаа сонссон байдаг. Хөх толбот Монголын бяцхан иргэнээ хамтарч хайх эрэлд бүгдээрээ гарахыг хүссэн. Хүслийн дагуу эрэлд гарахад ГХЯ-ны Консулын газрынхан Т.Аятунгаад холбогдох хэргийг Филиппин улсын шүүх хянан хэлэлцээд түүнийг охиноо асрахдаа алдаа гаргасан хэмээн үзсэн болохыг олонд ил болгосон. Удаагүй байтал өдгөө есөн сартай Ч.Тэргэлсар охины эцэг болох Чарльз Эдвард өөрийн фэйсбүүк хуудаснаа охиныхоо зургийг тавьж, Т.Аятунгаа ямар буруутай, яагаад интерполоор эрэн сурвалжилж байгааг гаргажээ. Тодруулбал Т.Аятунгаа тавхан сартай Ч.Тэргэлсар охиноо зодсон бөгөөд охины бие одоо болтол сайжраагүй байна.
Ингээд Ч.Тэргэлсар охины аав өөрийн Фэйсбүүк хуудсандаа хэрхэн тайлбарласныг гэрэл зургаар хүргэе.
Чарлес Эдвард Краснигийн Фэйсбүүк рүү ЭНД ДАРЖ үзнэ үү.
Филиппин улсын шүүхийн бичиг. Т.Аятунгаагийн хүүхдээ алдсан гэх өдөр тэрбээр охиноо газарт унагасан бөгөөд ухаан алдтал нь зодсон нь үнэн гэж энэхүү бичигт өгүүлжээ. Т.Аятунгаад үүссэн хавтаст хэргийн дугаар нь 17882 ,
Охиноо алахыг завдсан гэх өмнөх бичигний үргэлжлэл
Охиныг аав нь асрах эрхтэй болсны баталгаа
Эмчилгээ хийлгэж байгаа Ч.Тэргэлсар
Ч.Тэргэлсар охин өнгөрсөн оны 11-р сарын 10-21ны өдөр бусдад зодуулсны улмаас тархи нугасны гэмтэл авсны улмаас эмчилгээ хийлгэсэн байна. Эмчилгээ хийлгэсэн баталгаа нь энэхүү бичиг
Зодуулсны дараа охин эмчилгээ хийлгэж байна
Филиппиний шүүхээс гаргасан Т.Аятунгаа, Б.Солонго нарыг баривчлах бичиг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment