Сүүлийн долоо хоногт Т.Аятунгаа хэмээх содон нэртэй бүсгүйг Монголчууд андахаа байлаа. Учир нь хэний хэн бэ гэдгийг нь таньж мэдээгүй гэнэн хонгор зангаасаа болж харь улсын иргэнтэй ёслох төдий хуримлаж бас дээрээс нь 5-хан сартай хонгор үрээ алдчихаад сууж байгаа өрөвдөлтэй бүсгүйн дүрээр нэгэнт танил болж. Харин түүнийг хүний наймааны эсрэг гэмт хэрэгт холбоотойгоор интерполоор эрэн сурвалжилж байна хэмээсэн боловч дэлхий даяар эрж хайж сүйд болоод байгаа загвар өмсөгч бүсгүй хэвлэлийн бага хурал хийн цэнхэр дэлгэцийн баатар болоод сууж байхад интерполынхон нам гүмхэн хэвээрээ л байна.
Олон улсын иргэншилтэй харь нутгийн залууг хаана, юу хийдгийг нь ч сайн мэдэлгүй байж байгаад охин үрээ алдчихлаа хэмээн суусан Т.Аятунгааг зарим нь өрөвдөж, зовж зүдэрч яваа юм байна хэмээж байсан бол зарим нь аль байдаг муугаар нь дуудаж байв.
Гэхдээ л энгэртээ тэвэрсэн үртэй болгон түүнийг өрөвдөж байсан нь мэдээж. Гэтэл түүний хүүхдийг нь авч зугатаасан гээд байгаа Чарльз Эдвард Эргэн нь угтаа Т.Аятунгаагийн охины "аврагч" болж таарлаа. Царай муутай, халтараараа дуудуулаад байсан Чарльз Эдвард Эргэн нь Т.Аятунгаагийн зодуураас охиноо салгаж, эмнэлэгт эмчлүүлж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудаснаа зарлажээ.
Өөрөөр хэлбэл Т.Аятунгаагийн алдагдсан гээд байгаа охин нь энэ байна. Энд тэндээ бөөн эмчилгээний шарх болсон нялх охин эмнэлгийн орон дээр байна.
Тэргэлсар охин 11 сарын 10-аас 21-ны өдрүүдэд эмчилгээнд байсан нь тодорхой боллоо. Эмнэлгийн тодорхойлолтод тархи хөдлөлт болон биеийн зарим хэсгүүдийн хөнгөн гэмтэлтэй хэмээн оношлогдон эмчлэгдэж байжээ.
Чарльз Эдвард Эргэн нь өөрийгөө хүүхдийн асран хамгаалах албан ёсны эрхтэй хэмээн тайлбарлаж үүнийг нь батлах албан ёсны гэрчилгээгээ нийтэд дэлгэсэн байна. Т.Аятунгаа, түүний ээж Б.Солонго нарыг Интерполоор эрэн сурвалжлах мэдээлэл "Хүүхдийн эсрэг гэмт хэрэг" хэмээн тодотгосон байсан юм.
Эцэст нь хэлэхэд бид Интерполын мэдээлэлд итгэх үү, аль эсвэл иргэн Т.Аятунгаагийн хэвлэлийн хурлаар хийсэн мэдээлэлд итгэх үү хэмээн эргэлзэж байсан ч одоо хэргийн ээдрээ тайлагдаж учиг олдлоо гэж болохоор байна. Өөрөөр хэлбэл олон улсын цагдаагийн байгууллага болох Интерпол байдаг л нэг " халтар" залуугийн "ятгалаганд" автаж, захиалгаар хүний нэр төрд халдан, дэлхийгээр нэг цацаагүй бололтой. Интерпол нь НҮБ-ын дараа хоёрт бичигддэг том байгууллага шүү дээ. Гэтэл англи хэлээр ус цас шиг ярьдаг иргэн Т.Аятунгаагийн үгийн санд Интерпол гэдэг үг ердөө ч байдаггүй мэтээр ярьж байсан. Сануулахад тэрбээр Интерол гэж юу юм бэ хэмээн гайхаж байсан билээ.
Н.Алтанхүү
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
shuuheer uchraa oljdee. yah gej gadaad er dagasan yum hohi chin ner nuurch budaa bolloo. mongol huuhnuud neg iimerhuu. yanhandaltaa tsairuulah gej mongol erchuudruugee buruugaa chihne dee naaduul chin. archaagui. ajilgui yu yu gej shaaaah bol...
ReplyDelete