Улсын Их Хурлын 2013 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдах хуулийн төслүүд, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал авч байна. Энэхүү хуулийн төсөлд иргэн бүр өөрийн саналаа хэлэх боломжтой. Өөрөөр хэлбэл эдгээр хуулийн төсөлтэй холбогдсон саналаа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд бичгээр болон 264405, 260933, 266343 тоот утсаар өгөөрэй. Мөн дээрх хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 2013 оны 3 дугаар сарын 4, 20 болон 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа аж. Иргэн иа энэхүү хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ дээрх утсанд хандан өгч болно. Хуулийн төслүүдийг www.parliament.mn цахим хуудасны "Хууль эрх зүй" цэсний "Өргөн барьсан төслүүд" хэсэгт байрлуулсан тул хэзээ ч үзэх боломжтой юм байна.
А.Баярмаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment