Saturday, February 23, 2013

ОБЕГ-ын дэд даргаар Дарь.Сүхбаатарыг томилжээ

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Ардчиллын 13-ын нэг Дарь.Сүхбаатарыг ОБЕГ-ын дэд даргаар томилсон байна. Физик Математикийн багш, сэтгүүлч, улс-төрийн удирдлагын магистер Дарь.Сүхбаатар нь 1962 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн. 1970-1980 онд Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургуульд, 1980-1984 Герман улсын Карл-Маркс хотын техникийн их сургуульд, 1987-1990 онд ШУТИС, МУБИС-д, 1999-2000 онд Удирдлагын академид тус тус суралцсан. 1984-1987 онд Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургуульд багш, Хөтөлийн ЦШК-д засварчин, Улаанбаатарт барилгын ТМС-д мастер-багш, 1991-1992 онд Ардын Эрх сонинд сурвалжлагч, 1997 онд Ардчилал сонины эрхлэгч, 2009-2010 онд ГХБГЗЗГ-ын дэд даргаар тус тус ажилласан. 2010 оноос ОССК-ын дэд захирал, зөвлөхөөр ажиллаж байна. 1990 оноос МУ-ын ерөнхийлөгчийн төрийн бодлогын зөвлөлийн гишүүн, 2000 оноос Монголын Олимпийн боксын холбооны УЗ, 2009 оноос МЗЭ-ийн УЗ-ийн гишүүнээр элссэн. Өдгөө эхнэр 3 хүүгийн хамт аж төрдөг.

А.Баярмаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment