Monday, October 24, 2016

Албадан гаргасан 422 хүний 253 нь хятадууд

Энэ оны эхний 10 сарын байдлаар гадаадын 28 орны 422 иргэнийг Монгол Улсаас 1-10 жилийн хугацаатай албадан гаргажээ. Тэдний 59 хувь буюу 249 нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 20.8 хувь буюу 88 нь оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан ч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, 14.4 хувь буюу 61 нь түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн, 5.6 хувь буюу 24 нь бусад зөрчлүүд эзэлж байна.

Албадан гаргасан гадаадын хүмүүсийг улсаар нь авч үзвэл 59.9 хувь буюу 253 нь БНХАУ, 12.5 хувь буюу 53 нь БНСВУ, 7.3 хувь буюу 31 нь ОХУ, 3.3 хувь буюу 14 нь ХБННУ/Нигериа/, 3 хувь буюу 13 нь БНСУ, 13.7 хувь буюу 58 нь бусад улсын иргэд эзэлж байна.

В.Бат

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment