Thursday, August 25, 2016

Их сургуулийн халдлагаар 12 хүн амиа алджээ

Афганистаны Кабул хотын Америкийн их сургуульд өнгөрсөн шөнө террористууд халдлага үйлдсэн талаар "www.dailymail.co.uk" мэдээллээ. Тэгвэл уг халдлагаар амиа алдагсдын тоо 12-д хүрсэн байна. "Амиа алдагсдын дунд цагдаагийн албан хаагч бий" хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.

Цагдаагийнхан их сургуульд халдлага үйлдсэн хоёр террористыг устгажээ. Халдлагын үеэр сургуульд 100 гаруй багш, оюутан байсан гэнэ. Цагдаагийнхан багш, оюутнуудыг яаралтай нүүлгэн шилжүүлж, байрыг хяналтадаа авчээ.

Уг халдлагын цаана ямар бүлэглэл байгаа нь тодорхойгүй байна. Эрх баригчид "Америкийг үзэн ядагч, тэрс үзэлтнүүд энэхүү халдлагыг зохион байгуулсан" гэж мэдэгджээ. Учир нь тус сургуулийг АНУ-ын Засгийн газрын 100 хувийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд ихэнх багш нь америкийн иргэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment