Friday, June 24, 2016

Төв аймгийнхан О.Буяннэмэхэд итгэл үзүүлнэ гэв

Төв аймгийнхан О.Буяннэмэхэд итгэл үзүүлнэ гэв

10 минутын өмнө

        Төв аймгийн Угтаалцайдам сумынх буюу нутагтаа Хоршоо Загд гэдгээр олонд хүндлэгдсэн хүний ач, мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, дууны шүлгийн мастер Загдын Түмэнжаргал агсны  нагац дүү болох Оргойн Буяннэмэх тойргийнхоо сонгогчидтойгоо уулзалтаа амжилттай хийж байна.

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн 30-р тойрогт өөрийн төрсөн нутаг  болох Төв  аймгийн Заамар, Угтаал, Цээл, Жаргалант, Борнуур, Сүмбэр, Баянчандмань, Зуунмод 1-р баг, 4-р багт МАХН-аас нэр дэвшиж байгаа юм.


О.Буяннэмэхийг нутгийн ард иргэд нь халуун дотноор хүлээн авч санал бодлоо солилцон, уугуул нутгийн залууг эх орныхоо төлөө зүтгэн ажиллаж чадна гэдэгт итгэл төгс байгаа гэдгээ сонгогч олон  нь дуулгаж байв.

Нэр дэвшигч О.Буяннэмэх уулзалтынхаа үеэр МАХН-ын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчдынхоо тулгамдаж буй асуудлуудыг сонслоо. Улс төрч хүнд хамгийн нэн тэргүүнд байх эрхэм чанар бусдын төлөө , амласандаа хүрдэг хийж чаддаг байх шинж юм. Тийм ч учраас Төв аймагчууд нутгийн хүүгээ элгэмсэг дотноор хүлээн авч  дэмжин гэдгээ халуун алга ташилтын хамт илэрхийллээ.

Сонирхуулахад, О.Буяннэмэх нь Төв аймгийн Зуунмод суманд төрсөн бөгөөд Баянхошуунд өссөн. Зуунмод сумын 1-р 10 жилийг 1998 онд төгссөн, Их засаг их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйн магистраар тус, тус төгссөн. Өм­­нө нь улс төрийн хүрээлэлд тө­­дийлөн идэвхтэй танигдаж байгаагүй нэгэн. Харин намын ажлын туршлага арвин гэж болох юм. МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооны тэргүүн, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Бага чуулганы гишүүн, Төв аймгийн МАХН-ын даргаар ажиллаж байгаа.  

Ажлын гараагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн, мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн  даргын хариуцлагатай албыг давхар хашсанаар эхлүүлж байжээ. Бага залуугаасаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж байсан, туршлагатай залуу боловсон хүчин. О.Буяннэмэхийн ээж Загдын Энхээ нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн сувилагчаар, аав Оргой нь тээврийн жолоочоор тус, тус ажиллаж байсан бөгөөд  өдгөө Төв аймгийн Зуунмод сумандаа амьдардаг.   

Улс төрийн хувьд шинэхэн хэдий ч  хийсэн ажил, бүтээлч үйлсээрээ танигдсан туршлагатай чадварлаг залуу  боловсон хүчин Оргойн Буяннэмэхийг Төв аймагчууд уухайлан дэмжиж байна.

Ш.Адъяа

ЭХ сурвалж: http://www.breakingnews.mn/

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment