Monday, January 12, 2015

Хятадын соёлын сан “Тэргүүлэгч од”, “Ирээдүйн эзэд” тэтгэлэг гардууллаа

Хятадын соёлын сан "Тэргүүлэгч од", "Ирээдүйн эзэд" тэтгэлэг гардууллаа

2014 оны 1-р сарын 30-ны өдөр "Монгол-Хятадын Соёл Боловсролын Сан"-гаас зохион байгуулж буй "Тэргүүлэгч од" оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон "Ирээдүйн эзэд" оюутны ивээн тэтгэх хөтөлбөрийн тэтгэлэг олгох үйл ажиллагаа Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газарт болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн Күнзийн Институтийн захирал ноён Чимэдцэеэ, Монгол болон Хятад хэлний багш нарын холбооны тэргүүн хатагтай н.Батмаа болон дэмжлэг үзүүлсэн байгууллагууд зэрэг 90 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон юм.

Энэ удаагийн "Тэргүүлэгч од" оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон "Ирээдүйн эзэд" оюутны ивээн тэтгэх хөтөлбөр нь онц сурлагатан бөгөөд санхүүгийн боломжгүй оюутнуудуудад чиглэсэн ба тэтгэлийн хэмжээ 10,000 юань хүрээд байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, сургуулиудаас санал болгож шалгаруулалт явуулсаны үндсэн дээр "Тэргүүлэгч од" тэтгэлэгт хөтөлбөрт нийт 14 оюутан, "Ирээдүйн эзэд" ивээн тэтгэх хөтөлбөрт нийт 14 оюутан шалгарсан ба нийт тэтгэлэгийн хэмжээ 150,000 юань хүрээд байна.

"Монгол-Хятадын Соёл Боловсролын Сан" болон "Монгол-Хятадын Нийгмийн Хөгжлийн Сан" нь Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын санаачлагаар Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагууд болон Монгол байгууллагуудыг нэгтгэн байгуулагдсан юм. "Монгол-Хятадын Соёл Боловсролын Сан" болон "МонголХятадын Нийгмийн Хөгжлийн Сан" нь байгуулагдсан цагаас эхлэн МУ-н засгийн газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам тус бүр сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн ба одоогийн байдлаар 22 төсөл, хөтөлбөрт нийт 2 сая орчим юанийн дэмжлэг, тусламжийг үзүүлжээ. Цаашдаа тус хоёр сан нь соёл спортыг дэмжих, бага орлоготой иргэдэд туслах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрал ахуй, эрх ашгийн төлөө анхааран ажиллах ажээ.

Улс нь иргэдээрээ холбогдож, иргэд нь сэтгэлээрээ холбогддог. Тус хоёр сан нь Монгол, Хятад байгууллагуудын хамтын хүчээр хоёр орны иргэдийн сэтгэлийг холбосон гүүр босгож Монголын ард иргэдийн боловсрол, нийгмийн хөгжил, хоёр орны соёлын болон найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй юм.

Л.НАР

0 comments:

Post a Comment